Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУД-ийн 18 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто зогсоолтой. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллан ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. Өргөтгөлийн барилгын зураг төслийг "Форум Арт" ХХК болон "Дукат" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Тамга-Уул" ХХК найман сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна