Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сендвичин барилга, граж, 4 автомашин шатсаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2024.01.27/ 06:50 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан.

Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон бөгөөд алба хаагчид шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтраажээ.

Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байгаа тул,

Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

ШҮҮХ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй тул цагдан хорих хугацааг сунгасан
ШҮҮХ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй тул цагдан хорих хугацааг сунгасан
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.