Австралийн ойн түймэр таван муж дамжиж дөрвөн сая га газрыг шатаагаад байгаа. Австралийн сайн дурын ажилтнууд галд өртсөн амьтдыг аврахаар ажиллаж байна.
Австралийн ой бол кенгуру, коала баавгай, уутат харх, имж, вомбат, ехидна зэрэг олон төрлийн уугуул амьтны өлгий нутаг. Албаныхны тооцоолж буйгаар Австралын зүүн хойд эргийн коала баавгайн амьдардаг газар нутаг сүүлийн түймрүүдэд өртсөнөөр 30% устаж үгүй болсон байна.
Яг хэчнээн уугуул амьтад устаж үгүй болсон талаар баттай тоог албаны хүмүүс гаргаагүй ч, энэ тоог хэдэн сая байх багадлалтайг судлаачиж дурдаж байна.
Зэрлэг амьдралын мэдээлэл, аврах ажиллагаа, боловролын үйлчилгээ төвийн(WIRES) сайн дурын ажилтан Трэси Бургэс аврахаар хүлээж байсан амьтад хангалттай ирэхгүй байгаа нь санаа зовоосон асуудал болоод буйг хэлжээ.
“Асрамжид олон амьтан ирэхгүй байна. Амьтад үлдээгүй байх вий гэж бидний санаа зовж байна” гэж Бургэс Reuters агентлагт мэдээлжээ.
WIRES төв засгийн газраас хязгаарлагдмал санхүүжилт авдаг учир олон нийтээс цугларсан хандив, сайн дурын ажилтууд дээр тогтож үйл ажиллагаа явуулдаг. Сайн дурын ажилтнууд өөрийн гэртээ амьтдыг асардаг байна.
Эх сурвалж: Reuters