Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Батзориг: Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хориг энэ сарын 6-нд дуусна. Үүний дараа Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс зөрчлийн торгууль болон бусад төлбөрүүдээ бүрэн төлсөн байхыг шаардана. Товчхондоо бол торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт орж ирсэн. Мөн агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлана" гэлээ.

ДУЭЛЬ: Г.Занданшатар VS Г.Дамдинням / Сонгууль /
ДУЭЛЬ: Г.Занданшатар VS Г.Дамдинням / Сонгууль /
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.