Олон нийтийн цахим сүлжээний "Paparazzi Traffic Mongolia" цахим группэд автомашинтай иргэн урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний эсрэг салаавч гарган хэл амаар доромжилсон агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгчийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох, 3 сар жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулжээ.