УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр дахин УДШ-д ханджээ. Тодруулбал, Улсын дээд шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл ирүүлжээ.Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.
Ш.Сайхансамбуу 2022 онд Ардын чуулган намаа үүсгэн байгуулсан байдаг. Тэрбээр өмнө намаа бүртгүүлэх хүсэлтээ хэд хэдэн удаа өгсөн хэдий ч УДШ бүртгэхээс татгалзаж байсан.