УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр АИ92 автобензиний нийлүүлэлт болон нөөцтэй холбоотойгоор дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
"Өнөөдөр ОХУ-ын дотоод нөхцөл байдал ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Өвлийн түлшний хувьд ОХУ дотоод нөөцөө хангаж дуусаагүй байна. Түүний дараа манай Монгол Улс руу ачуулах өвлийн түлш хангалттай явж эхлэх байх.
Бид АИ92 автобензинийг энэ сарын 17, 18 гэхэд бүрэн тогтворжино гэж ойлгож байгаа. Он гарахад 100 хувь асуудалгүй болгоно гэдгийг тоо баримтаар баталж байна" гэлээ.