Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал орон нутгийн такси үйлчилгээний тэмдэгтийн хураамж жилд нэг удаа 5-10 сая төгрөг төлөх заалтыг тодруулсан юм. Улмаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Сүүлийн үед хүн бүр такси үйлчилгээ хийдэг болчхоод байна. Үүнтэй холбоотой гарч буй гэмт хэргийг цэгцлэх үүднээс эзэнтэй болгож байгаа" гэлээ.