Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: УУХҮЯ болон “Оюу Толгой“ ХХК-ны хооронд үл ойлголцолтой асуудал байгаа. Үүнийг дэд ажлын хэсэг анхаарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Оюу Толгой" компанитай холбоотой асуудлаар тайлбал өгөв. Ингэхдээ тэрбээр,

"Хуучин уламжлалаар 3 дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулсан.

  • Нэгдүгээрт, Санхүү, татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан дэд ажлын хэсэг
  • Хоёрдугаарт, Арбитрын шүүх дээр явж буй маргааны асуудал буюу Хууль эрхзүйн ажлын дэд хэсгийг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоор ахлуулсан ажлын хэсэг
  • Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалт болон бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой технологийн ажлын хэсгийг Эрдэнэс Монгол компанийн захирал Б.Наранцогтоор ахлуулсан дэд ажлын хэсэг гарсан.

Тухайлбал, УУХҮЯ болон "Оюу Толгой" ХХК-ны хооронд үл ойлголцолтой асуудал явж байх жишээтэй. "Оюу Толгой" компани олборлолтыг хийхдээ илүү зардал багатай илүү ашиг, өгөөж сайтай байх хэсгүүдээ олборлолтын талбай болгож сонгож байгаа бол УУХҮЯ-аас нийт талбайд олборлолтыг бүрэн хийх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэл дээр анхаарч ажиллах шаардлагыг тавьж ажиллаж байгаа.

Тиймээс дэд ажлын хэсгүүд тухай бүр дээр асуудалтайгаа хуралдаж мэргэжлийн компанийн оролцоо, зөвлөмжийг гаргаж ирнэ. Түүний дараа ЗГ шийдвэрээ гаргана" хэмээв.

АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа
АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа
 
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.