Өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгор аймагт болсон Монголын хүүхдийн спортын зуны YII их наадамд оролцож, шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналын мөнгийг өнөөг хүртэл өгөөгүй байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, шүүмжлэл дагуулсан.
Энэ талаар БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр, "Монголын хүүхдийн спортын зуны YII их наадамд оролцож, шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналын мөнгийг өнгөрсөн есдүгээр сард шилжүүлсэн. Дансны мэдээлэл зөрүүтэй гэх шалгаанаар 60 хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа. Ирэх долоо хоногт багтааж үлдсэн хүүхдүүдийн мөнгийг шүлжүүлж дуусгана" гэлээ.