Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ипотекийн зээлийн санхүүжилтийг Төвбанк нь хийдэг улс манайхаас өөр байхгүй. Ийм буруу бодлогыг үргэлжлүүлсээр байх юм уу. Төв банкаа арилжааны банк шиг ажил хийлгээд байж болохгүй" гэв.