Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Ө.Уянга: Шүүхээс намайг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох шийдвэр гарсан

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
2 минут 44 секунд

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга өнгөрөгч нэгдүгээр сард театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдээлж байсан. Тэгвэл түүнийг эргэн ажилд нь томилсон байна. Энэ талаар тэрбээр дараах тайлбарыг хийжээ. Тодруулбал,

"Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ.

Эргэж ажилдаа орсон уу, гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа.

Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг ТАЙЗ минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсаан. Тайзан дээрээ гарахгүй, дуулахгүй байна гэдэг миний хувьд үнэхээр хүнд цохилт байлаа.

Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд хандах шийдвэр гаргасан.

Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсэний дараа шүүхийн шийдвэр иргэн Уянгын талд гарч МУ-ын иргэн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарлаа. Өнөөдөр би энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна.

Мэдээж ажилгүй байсан энэ хугацаанд хэд хэдэн орны гайхалтай тайзан дээр Монгол улсынхаа нэрийг гаргаад дууллаа. Мөн хувийн уран бүтээлийн төлөвлөгөө гаргаад ажиллаад явж байна. Энэ чөлөөтэй цаг хугацааг би боломж гэж харж олон ажил амжуулах гэж хичээлээ.

Сэтгэл санаа хүндхэн, эмзэг явахад хүний хандлага, хүн чанар ус, тос шиг л ялгараад ирдэгийг харлаа, мэдэрлээ.

Хэцүү цагт урамын үг хэлж, дэмжсэн ханьдаа, дотны найз нөхөддөө, эгч дүү нартаа баярлалаа гэж хэлье.

Бас намайг үргэлж дэмжиж миний дуу хоолойг сонсдог, сонгодог урлагт дуртай үзэгчиддээ гүнээ талархал илэрхийлье.

ДУУЛЖ ЯВАХ САЙХААН" гэжээ.

Д.Ганбат: Эрх баригчдад бүх зүйл нь байхад үүнийгээ иргэдийн сайн сайхны төлөө биш үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна
Д.Ганбат: Эрх баригчдад бүх зүйл нь байхад үүнийгээ иргэдийн сайн сайхны төлөө биш үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.