Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах багц хуулийн төслийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.