НИТХ-ын ээлжит бус XV хуралдаанаар Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Х.Нямбаатар "Би ХЗДХ-ийн сайдын одоо хийж буй ажил, бодлого шийдвэрийн талаар би ямар нэгэн коммент хэлэх бодолгүй байгаа. Байсан цаг хугацаа тэндээ үлдэх ёстой. Хууль зөрчиж байгаа асуудал байвал хуульч хүний хувиар байр сууриа илэрхийлнэ. Хэрэв өнөөдөр НИТХ-аар намайг дэмжиж, Ерөнхий сайдын батламжилсан тохиолдолд нийслэл хотын хөгжил цэцэглэлт, их хотын сайн сайхан амьдралын төлөө бодож санаж байгаа зүйлээ тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжтэйгөөр НИТХ-д танилцуулж, бодлого шийдвэрүүдээ гаргаж явна” гэв.
Мөн тэрбээр, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэв. Тодруулбал, "Нийслэлийн орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллана" гэлээ.