Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

““Петрочайна Дачин Тамсаг“ ХХК зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдлээ. Тодруулбал, "Петрочайна Дачин Тамсаг ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, аюултай хог хаягдлын хуримтлал үүсгэсэн нөхцөл байдал тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн талбай тус бүр дээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нийт 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

“Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577тн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339,58 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан байна.

Мөн тус компани 12 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороог байгаль орчинд ил задгай хаясан гэх асуудлыг шалгуулахаар Экологийн Цагдаагийн албанд 2022 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн 06-01/1540 дугаартай албан бичгээр шилжүүлж, тус газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.

Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах болон хүчирхийлэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, 25 жил болгоно
Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах болон хүчирхийлэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, 25 жил болгоно
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.