Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа дахиж нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Бид нар шинэ залуу үе, шинэ манлайлагчдаа гаргаж ирэх хэрэгтэй байна. Ийм эмэгтэйчүүд манайд олон бий. Бид энэ эмэгтэйчүүдээ улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулж, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой болгоход дэмжих хэрэгтэй. Монгол улсын шинэ хөгжил, шинэ эрин үеийг ардчиллын бүсгүйчүүд авч ирж чадна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би дахиж нэр дэвшихгүй" гэлээ.