Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: Намын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, "Монгол Улс 1992 онд ардчилсан үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийг батлахдаа, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан байдаг. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэг нэгнийгээ шүүдэг байдал бий болбол монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ миний үзэл баримтлал. Хэрэв нээлттэй сонсгол болбол би туйлын баяртайгаар хүлээж авна. Бидний хэргийг хянасан прокурор, ялласан шүүгч авилгын хэргээр ял авсан.

Х.Нямбаатарын хэлсэн "Гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөөд, шийдэгдэж байна" гэсэн үг үнэн. Энэ бүх зүйл ил тод болно. Хилс хэрэг байсан гэдгийг энд ч, Швейцарт ч шийдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй. Монгол, Швейцар, Хонконг, Австрали гээд олон улсын шалгалтад ороод гарсан. Нээлттэй сонсгол болбол хэн улстөрийн зорилгоор ийм юм хийсэн бэ гэдэг нь илүү тодорхой мэдэгдэнэ. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Намын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг" гэлээ.

ШУУД: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийж байна
ШУУД: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийж байна
 
Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг цаасаар авах шаардлагагүй
Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг цаасаар авах шаардлагагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.