Ардчилсан намын хүний эрхийн хорооноос иргэн Д. Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж хэвлэлийн хурал хийлээ.
Ардчилсан намын хүний эрхийн хорооны гишүүд:
"Хүн үзэл бодлоо илэрхийлснээрээ хэлмэгдэж болохгүй. Энэ бол зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний асуудал биш. 2024 онд Ардчилсан нам олонх болвол үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хэрэг үүсгэдэг энэ зарчмыг хална.
Д.Мөнх-Эрдэнэ дараах хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавьсан. Нэгт аав, ээжийнх бие муу байгаа учраас Улаанбаатар хоттой ойрхон хориход шилжүүлэх, хоригдож байх хугацаандаа хөдөлмөр эрхлэх хүсэлт мөн сошиалаар гэр бүлийхэнтэйгээ холбогдох үед нь байнгын бичлэг хийж хянаж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэх хүсэлтийг тавьсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар огт авч хэлэлцээгүй.
Монголд өнөөдөр хонгил гэдэг зүйл үйлчилж байна. Дээд шүүх яаралтай хурал хийж Д.Мөнх-Эрдэнийн хэргийг түтгэлзүүлэх хэрэгтэй. Монгол Улсын үндсэн хууль уландаа очсон байна шүү дээ. Төрөөс хэдэн мянган их наядаар нь хулгай хийсэн луйварчдын хажууд хэрэг хийгээгүй шахуу олон залуучууд хэлмэгдэж хоригдож байна. Тиймээс маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр Дээд шүүхийн гадаа иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан жагсаал хийнэ. Д.Мөнх-Эрдэнийг дэмждэг хэн бүхэн ирж болно" гэв.