Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханд 9, Сэлэнгэд 7, Архангайд 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар болсон. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эдгээр аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр саналыг нь авч эрэмбэлсэн, аймаг тус бүрд 2024 онд хэрэгжүүлэх боломжтой бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын ирэх оны төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд, “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгооны байдалд шалгалт хийж Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид, Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилт болон хүний нөөцийн байдалд шалгалт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт, Дарханы арьс ширний цогцолборт үүссэн нөхцөл байдал болон төсөлд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нарт, орон нутагт иргэдтэй хийсэн уулзалтаар төсвийн төлөвлөлтийн системд бүртгэгдээгүй шинээр орж ирсэн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яаманд тухай бүр албажуулан хүргүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна
ЗГ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих эдэлбэр газарт байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.