Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, газар тариалангийн нутгаар цочир хүйтэрч болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

УЦУОШГ-аас дараах мэдээг ирүүллээ. Тодруулбал, Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, 11-нээс 12-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Харин өнөөдөр,

Хур тунадас: Нутгийн зүүн хасагт үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -2...+3 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Италийн алдарт хөл бөмбөгийн багш дасгалжуулагчид Монголын хөл бөмбөгчдөд дөрвөн өдрийн турш сургалт явуулна
Италийн алдарт хөл бөмбөгийн багш дасгалжуулагчид Монголын хөл бөмбөгчдөд дөрвөн өдрийн турш сургалт явуулна
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.