Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсанаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард уг хэргийг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокурорын байгууллагаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага хэргийг дахин шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Ингэхдээ "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, сумын Засаг дарга Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар шалгаж байна.