Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Түрэмгийлэгч Оросын төлөөний хүн “Хөх туг“ гэж орилоод АН-ын гишүүдийн итгэл үнэмшил, үнэт зүйл рүү нулимаад байж огт болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хөдөө орон нутгуудаар явж, "Хөх монгол хөх туг" уулзалтыг зохион байгуулж, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны гишүүд болон иргэдтэй уулзаж буй. Тус уулзалтыг одоогоор Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд, Завхан аймагт аймагт зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ "Манай АН-ын Үндсэн дүрэм, журамд хэн дуртай нь намын үнэт зүйл үзэл санааг үгүйсгэсэн үйлдэл хийхийг хориглодог. АН бол үзэл санаатай үнэт зүйлтэй дүрэм журамтай нам. Түрэмгийлэгч Оросын төлөөний хүн "Хөх туг" гэж орилоод АН-ын гишүүдийн итгэл үнэмшил, үнэт зүйл рүү нулимаад байж огт болохгүй" хэмээлээ.

Харин намын дарга Л.Гантөмөр “Хөх Монголын хөх туг“ уулзалт цэвэр АН-ын гишүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй тул дэд дарга П.Галиндэв оролцож байгаа" гэсэн байдаг.

Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав
Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав
 
АМНАТ-өөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх талаар ЭЗХЯ-тай санал солилцлоо
АМНАТ-өөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх талаар ЭЗХЯ-тай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.