Эрүүл мэндийн яам болон гуравдугаар шатлалын лавлагаа лабораториудаас (MEQAS) зохион байгуулдаг "Үндэсний Чанарын Гадаад Үнэлгээний Ээлжит Тайлант" семинар боллоо. Улсын хэмжээнд 129 лабораториос чанартай тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн 11 лабораторийн нэгээр Сонгинохайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Нэгдсэн Лаборатори шалгарсан байна.
СХД ЭМТ-ийн Нэгдсэн лаборатори нь 2008 оноос хойш биохими, гематологи, иммунологи, иммуногематологи, коагулограмм, микробиологи зэргээр тасралтгүй амжилттай оролцож ирснээс энэ жил анх удаа тасралтгүй чанартай үйл ажиллагаа явуулж ирсэн лабораториудыг сонгон шалгаруулсан аж. Тус лаборатори нь ISO/ MNS 15189 стандартаар 2017, 2019 онд 2 удаа итгэмжлэгдэж байжээ.