Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,
"2021 оны 12 дугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад НИТХ-аар 414 тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс нийт дөрвөн бүлэг, 12 багц нийтдээ 289 төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн. Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 269,9 тэрбум төгрөг буюу 270 тэрбум төгрөг зарцуулагдсан. 2022 онд хийгдэж буй ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт 2023 онд буюу өнөөдрийн байдлаар 76.9 тэрбум төгрөг байна. Ингээд нийт 345 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Зарцуулалтыг товчилбол, нийт 12 багц төсөл, арга хэмжээнээс томоохон хийгдсэн ажлуудыг хувьчилбал,
- Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг 20 хувь,
- Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол энэ онд 17 тэрбум төгрөг буюу 19 хувь,
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 345 тэрбум төгрөгийн 20 хувийг эзэлж байна
- Гол ба туслах замын нийт 13 байршилд томоохон гүүрэн байгууламж, зам барихад нийт 228 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2022 онд 48 тэрбум төгрөг, энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулагдаад байна. Энэ оны төгсгөл гэхэд нийт 220 тэрбум төгрөг буюу 21 хувь,
- 161 байршилд RFID суурилуулахад 442,477 ширхэг цахим гэрчилгээнд нийт хөрөнгийн 6 хувь
- Явган болон унадаг дугуйн зам гарааш, хайс, гарааш, хашаа буулгахад 4 хувь, 6 хувь буюу нийт төсвийн 10 хувийг эзэлж байна.
414 тэрбум төгрөгөөс 345 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг юм" гэлээ.