Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГАДААД МЭДЭЭ: Гал түймрийн улмаас Канадын “Yellowknife” хотыг нүүлгэн шилжүүлэх болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Канадын баруун хойд хэсэгт гал түймэр гарсны улмаас онц байдал зарлаж, "Yellowknife" хотыг нүүлгэн шилжүүлэх болжээ. Тус хот нь 20 мянга орчим оршин суугчтай. Бүс нутагт нийт 230 гаруй түймэр гарч, АНУ-ын агаарын чанарт сөргөөр нөлөөлж байна.

"Yellowknife"-аас баруун зүгт тархсан ой хээрийн түймэр тутам нь 165 мянган га талбайг хамрах ба хурдны замд ойртсон байна.

“Инграхам мөрний дагуу, Детта, Кам нуур, Грейс нуур, Энгл бизнес дүүрэгт амьдардаг оршин суугчид одоогоор хамгийн өндөр эрсдэлтэй байгаа тул аль болох хурдан нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Бусад оршин суугчийг Баасан гаригийн үд дунд хүртэл нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй" гэж бүс нутгийн ерөнхий сайд Каролин Кокрейн хэлжээ.

Гал түймрийн улмаас бүх нутаг дэвсгэрт онц байдал зарлажээ. Хүчтэй салхи галыг 10 км хүртэл зайд тархаасан байна. Амралтын өдрүүдээр Хэй Ривер хот орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлнэ.

Эх сурвалж: CNN

Х.Түмэнжаргал

УЛААНБААТАР 2023: Ширээний теннисийн тэмцээн хосын төрлөөр үргэлжилж байна
УЛААНБААТАР 2023: Ширээний теннисийн тэмцээн хосын төрлөөр үргэлжилж байна
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц