Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУБИС-ийн уулзвараас ШУТИС хүртэлх замыг 23 цагаас эхлэн ирэх Даваа гараг хүртэл хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Зүүн дөрвөн замыг даваа гарагт нээхээр ажиллаж байнаСүхбаатар дүүрэг 8-р хороо Бага тойруугийн авто зам /Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-н уулзвар/ хүртэлх авто замыг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулж авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

May be an image of map, road and text

ҮЙЛ ЯВДАЛ: “Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд олон улсын хурал болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд олон улсын хурал болно
 
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатарт болно
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатарт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.