Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн далан сэтэрсэнтэй холбоотойгоор элс хайрга тээвэрлэсэн том оврын ачааны автомашиныг шуурхай зорчуулах зохицуулалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар газар дээр нь ажиллж, холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч байна.

Үерийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд элс болон хайрга ачиж тээвэрлэж буй том оврын автомашиныг шуурхай зорчуулах арга хэмжээний хүрээнд:

  • Айдасын даваанаас ирж байгааг Наадамчдын гудамж Чингисийн өргөн чөлөөгөөр 120 мянгатын уулзвар /213/, Хүүхдийн ордны уулзвар /414/, Гэндэнгийн гудамж, Олимпын гудамж /443,444/, зүүн тийш Натурын зам
  • Цагаан даваанаас ирж байгааг Доржийн гудамж Сансарын тойрог /107/, Их тойруу, Зүүн 4 зам /109/, Энхтайвны өргөн чөлөө Бөхийн өргөө /102/, Өргөө амаржих газрын уулзвар /461/, Буянгийн зам
  • Баянзүрхийн товчооноос ирж байгааг Дүнжингаравын зам /120/, Нарантуулын уулзвар /121/, Халдвартын уулзвар /120/, Натурын зам
  • 22-ын товчооноос ирж байгааг Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвар /363/, 25 дугаар эмийн сангийн уулзвар /340/, Баруун 4 зам /301/, Цэцэг төв /601/, Төв шуудан /418/, Гадаад харилцааны яамны уулзвар /440/, Олимпын гудамж /443,444/, Натурын зам гэсэн маршрутаар тус тус цагдаагийн албаны хөтөч автомашины хамт шуурхай зорчуулах зохицуулалт хийж байна.

ХОТЫН ДАРГА: Голын ай сав газрыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана
ХОТЫН ДАРГА: Голын ай сав газрыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.