Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, нөхцөл байдал хүндрээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр хүн хүч дайчилж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна.