Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойрууд ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрч, хоёр иргэн түлэгджээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 22:44 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хийн плитка дэлбэрч, иргэн С /20 настай, эрэгтэй/ Б /19 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.