Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: АН нэг даргыг шүтэх бус хамтын удирдлагын зарчмаар асуудлаа шийддэг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 2 секунд

Ардчилсан нам дахь улс төрийн клубүүдийн нэгдсэн "GRAND MEETING" зөвлөгөөн болж байна. Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.

-Өнөөдрийн зөвлөгөөн ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд АН үл ойлголцлын асуудалтай байсан. Үүний шалтгаан бол МАН буюу намжсан төрийн загварыг дуурайж ирсэнтэй мөн дарга руу бүх дүрмийг төвлөрүүлсэн, дарга тойрч шүтдэг, даргатай ойр байгаа нь нэр дэвшдэг ийм загвар руу явсан. Гэхдээ энэ нь амжилтад хүрээгүй. Одоо АН-ын философи бол хэн нэгэн даргыг шүтэж, даргад суурилж сонгуульд амжилт гаргаж, иргэдийн итгэлийг олж чадахгүй байгаа юм. Бид зөв зарчим, зөв үзэл санаанд суурилан сайн дурын клубүүдийн өөрсдийн санаачилгаар явах ёстой. Энэ клубүүд хоёр зүйлд захирагдах ёстой. Үүнд,

  • АН-ын үндсэн дүрэмд захирагдах ёстой
  • Үзэл баримтлалд хүндэтгэлтэй хандах ёстой

Нөгөө талдаа засгийн эрх баригчдын дур зоргыг сөрж зогсох хүчтэй байх ёстой. Учир нь дарга шүтсэн тогтолцоо байсаар байвал нам ялзарч, шинэ салхи орохгүй. Сүүлдээ АН туйлдаад ирэхээр ардчиллын дархлаа суларч ирж байгаа юм. Тиймээс өнөөдөр нам дотор тулгарч буй олон асуудлаа ярилцах байх. Цаашид АН нэг даргыг шүтэх бус хамтын удирдлагын зарчмаар асуудлаа шийддэг байна. Оролцогчид нь эрүүл зарчим үзэл санаан дээр сайн дураар нэгдсэн клубүүд байна гэж зорьж байгаа.

Ямар нэг дарга клуб байгуулах бус нам доторх гишүүд хамтран иргэдийн дуу хоолой болох үндсэн дээр сайн дурын клубүүдийг бий болгох юм.

-АН алдагдсан боломжийг хэрхэн харж байна?

-Эхний ээлжинд эрх баригчдад амлалтыг нь сануулмаар байна. Энэ хүмүүс татвар нэмэхгүй гэж гарч ирсэн, одоо татварыг хэрхэн нэмэв. Татвараар дамжуулж иргэдийг яаж дарамталж байна, ААН-үүд татвараа төлөх гэж яаж сульдаж байна. Энэ мэтчилэн амлалтуудыг сануулна.

Нөгөөтэйгүүр буруу явж байгаа бодлогуудыг засч, залруулах тал дээр хэрхэн анхаарах, иргэдийн итгэлийг хэрхэн олж авах зэрэг асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэнэ.

-Өнөөдөр ямар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Маш олон асуудлыг хэлэлцэнэ. Эрх баригчдын амлалттай холбоотой асуудлууд мөн нам доторх асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн АН-д элсэх гэж буй шинэ залуус олон ирсэн байна. Үүнд маш их олзуурхаж байна.

-Баярлалаа.

Г.Дамдинням: “Авлигал хороолол“ гэж голын гольдролыг хаагаад барьчихсан даварчихсан барилгыг БХБЯ-ныхан та нар зогсоо л доо
Г.Дамдинням: “Авлигал хороолол“ гэж голын гольдролыг хаагаад барьчихсан даварчихсан барилгыг БХБЯ-ныхан та нар зогсоо л доо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.