Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 44 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Хуульч Б.Гүнбилэг ҮХЦ-ийн нэр дэвшилтээс НЭРЭЭ ТАТЛАА
Хуульч Б.Гүнбилэг ҮХЦ-ийн нэр дэвшилтээс НЭРЭЭ ТАТЛАА
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.