Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 39 секунд

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 25-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлынмэдээг хүргэж байна.

МУИС-ИЙН ТӨВ НОМЫН САН

09:00 цагт: “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

10:00 цагт: Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт болно. Утас: 94582204.

ТӨРИЙН ОРДОН

10.00 цагт: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол эхэлнэ.

“ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

11:00 цагт: Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй “Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 88119849.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ

11:30 цагт: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.

МҮХАҮТ-ИЙН БАЙРАНД

14:00 цагт “Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган болж Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компаниуд оролцох бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ.

Баянхошууны тойрог “Номин” төвд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгуулагдлаа
Баянхошууны тойрог “Номин” төвд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгуулагдлаа
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.