БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэг 2004 онд Италийн Тор Вергета их сургуульд сурахаар БЗС-гаас 50 мянган ам.долларын зээл авчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл, 172 сая төгрөгтэй дүйцэхүйц мөнгөн дүн юм.
Түүний хувьд, 2021 оны хоёрдугаар сарын 10-нд тус яамны ТНБД-аар томилогдсон бөгөөд энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.