Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Б хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож ААН-д 1,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 31 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 836 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хилийн цэргийн ...-р ангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагчид давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож нэр бүхий аж ахуйн нэгжид 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэх;
  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн “Г” цагдаагийн алба хаагч нарт зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
  • “Б” нь Архангай аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх;
  • Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд удаа дараа хахууль авсан гэх;
  • “У” нь Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “С”, “Г”, “Ф”, “Ж” нар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан “Б”, “С”, “Б”, “Т” нар нэр бүхий иргэдээс хясан боогдуулах замаар хахууль авсан гэх;
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ­ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шаогаж байна.

ҮСХ: Мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ
ҮСХ: Мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.