Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоолыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар баталсан. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяраас тодруулга авлаа. Тэрбээр,
"Өчигдөр манай байнгын хороог хуралдуулж ХЗҮХ-г татан буулгах асуудлыг гишүүд дэмжихгүй байхад нь хуралдаан даргалагч чиглэл өгч дахин санал хураалтаар дэмжүүлсэн байна лээ. УИХ дэгийн хуулиа зөрчиж байгаа учраас би ҮХЦ-д хандана" гэв.