Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг 22-ын товчооны авто худалдааны төвд нээлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж, операторын горимоор үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг шинээр байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг өчигдөр 22-ын товчооны авто худалдааны цогцолборт нээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцлоо.

Тэрбээр “Төрийн үйлчилгээг хотын төвлөрөл, түгжрэлийн эсрэг нийслэлийн захын байршлуудад хүргэх нь чухал. Тиймээс “ХурДан” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээнэ. Олон улсын худалдаа, логистикийн төв буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчооны авто худалдааны төвд төрийн үйлчилгээний энэхүү цэгийг нээснээр тус газарт үйлчилгээ эрхэлдэг 1800 иргэн болон хотын баруун бүсийн оршин суугчид Драгон, Сонгинохайрхан дүүргийн байр эсвэл хотын төв рүү зорьж цаг хугацаа алдах шаардлагагүй боллоо ” гэж нээлтийн үеэр онцлов.

Иргэд өнөөдрийн байдлаар “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх аж.

“ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод:

  • Төв шуудан дахь “ХурДан” цэг
  • Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв 3 давхар
  • Улаанбаатар их дэлгүүр B1 давхар
  • Нисэхийн тойрог “Хан плаза” төв 2 давхар
  • ХУД, 120 мянгат “Монголын цахилгаан холбоо” ХК
  • Төрийн ордны баруун хойно “Монгол шуудан” 46-р салбар
  • “Да хүрээ” авто худалдааны төв
  • БЗД, “Жанжин” клуб
  • Улиастайн нэгдсэн зах
  • СХД, 22-ын товчооны авто худалдааны төв
  • Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль

гэх мэт 18 байршилд, мөн Солонгос, Австри, Энэтхэг улсад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд дөрөв, тавдугаар дугаар сард зэрэг нээх юм байна.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 9 дэх өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 9 дэх өдрөө үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.