Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 8 хувьд хүргэж, энэ хязгаарт нь барихаар тусгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, "Бид жил бүр тавдугаар сарын 01-ний дотор ирэх оны төсвийн макро хүрээг танилцуулдаг.

Ерөнхий эдийн засгийн чиг хандлага тотворжих, цаашид өсөх суурь бий болж байгаа ч олон улсыг харахад эдийн засгийн нөөцөө сайн төлөвлөх хэрэгтэй болж байна. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийн тоонуудаа ЭЗХЯ-тай хамтарч хийлээ. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд,

  • ДНБ-ний бодит өсөлт ирэх жил 6,5
  • Инфляц 8 хувьд хүрч, энэ хязгаарт нь барина.
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум буюу өмнөх жилийнхээс 11 хувийн өсөлттэй.
  • Зарлагын дээд хэмжээ нь 2024 онд 22 их наяд 996,1 тэрбум буюу өмнөх оноос 12 хувийн өсөлттэй байхаар төлөвлөлөө.
  • Алдагдал буюу нэгдсэн тэнцэл маань 2,8 хувь дээр барьж байгаа.
  • Алдагдлын хэмжээ 1 их наяд 832,9 тэрбум төгрөг байх төсвийн хүрээний мэдэгдлийг танилцууллаа. Ингээд хуулийн хугацаандаа буюу ирэх даваа гарагт УИХ-д өргөн барина" гэлээ.

Хүний амь хөнөөж, жорлонгийн нүхэнд булсан байсныг 2.8 жилийн дараа ИЛРҮҮЛЛЭЭ
Хүний амь хөнөөж, жорлонгийн нүхэнд булсан байсныг 2.8 жилийн дараа ИЛРҮҮЛЛЭЭ
 
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 95 хувьтай үргэлжилж байна
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 95 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.