Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: АН сонгуульдаа нэгдэж орохоор боллоо. Л.Гантөмөр даргад амжилт хүсье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, талцаад байсан АН-ын гишүүд нэгдэн нийлж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр, АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна.

Энэ өдөр бид АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйлявдлыг эхлүүлж байна.

Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэлээ.

ШУУД: АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна
ШУУД: АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна
 
Иргэнээс хахууль нэхсэн багшид хорих ял оноохоор шүүхэд шилжүүлжээ
Иргэнээс хахууль нэхсэн багшид хорих ял оноохоор шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.