Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида руу утаат бөмбөг шиджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 35 секунд

Японы Ерөнхий сайд Кишида Фүмиог бямба гарагт баруун нутгийн Вакаяма хотод сонгуулийн сурталчилгааны үеэр утаат бөмбөг шидсэн халдлага гарчээ.

Тэрбээр хэрэг явдал гарснаас хойш буюу өнөө өглөө “Ардчиллын үндэс суурь болсон сонгуулийн үеэр гарч буй аливаа хүч хэрэглэсэн үйлдлийг хэзээ ч тэвчиж болохгүй” хэмээсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 23-нд болох доод болон дээд танхимын нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдлыг чангатгахыг уриалсан байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхий сайд агсан Абэ Шинзо Нара хотод доод танхимын сонгуулийн өмнө үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан нь Үндэсний цагдаагийн газрыг холбогдох хамгаалалтаа бэхжүүлэхэд хүргэснээс хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа ийм халдлага болж байна. К.Фүмиог Вакаяма хотын боомт дээр олны өмнө үг хэлэх гэж байх үед нэгэн эрэгтэй цилиндр хэлбэртэй тэсрэх төхөөрөмжийг олны дундаас шидсэн нь цугласан олныг үймж сандрахад хүргэсэн бөгөөд Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй аж.

Хёго мужийн оршин суугч, 24 настай Кимүра Рюжи гэгч этгээдийг хэргийн газарт баривчилжээ. Сэжигтэн өмгөөлөгчгүйгээр цагдаагийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Ховд аймагт хүчтэй шуурганы улмаас хоёр гэр нурж, хоёр байшингийн дээвэр хууларчээ
Ховд аймагт хүчтэй шуурганы улмаас хоёр гэр нурж, хоёр байшингийн дээвэр хууларчээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.