Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн этгээдүүд бусдын эд хөрөнгийг захиалагчид хууль бусаар шилжүүлж, хохирогчийг хүчинджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд хамтран бусдыг айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгө, мөнгө авах гэмт хэрэг гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал, Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу нь Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар бусдын эд хөрөнгийг өөрт нь хууль бусаар шилжүүлсэн гэх хэргийг шалгаж байгаа аж.

Тодруулбал, тухайн этгээдүүд нь өнгөрөгч оны 12 дугаар сард эрэгтэй “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн байна.

Эл хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Г.Занданшатар: Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхээр төлөвлөж байгаа
Г.Занданшатар: Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхээр төлөвлөж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.