БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Үүний дагуу УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцаж, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан төлж дууссан гэх мэдээллийг өгсөн боловч БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гарьдаас тодруулахад "УИХ-ын гишүүн Г.Дамдинням докторт суралцаж байгаа. Зээлийн төлөлт хэвийн байгаа" гэх мэдээллийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж барагдуулсан гэх Г.Дамдинням гишүүний тайлбартай албаны эх сурвалжийн мэдээлэл зөрсөн юм. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.