Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Улаанбаатарт зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

UBn.mn ЮУ БАЙНА on Twitter: "БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт  ороогүй, ирэх даваа гарагаас хичээллэнэ https://t.co/z6vVGX8OLU via @ubn_mn  https://t.co/RleVZiyAkX" / TwitterАзийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тодруулбал, өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар тус олимпиадыг зохион байгуулах Үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгуулж, холбогдох зардлыг шийдвэрлэсэн юм.

Монгол Улс 2008 онд Азийн Физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай. Азийн физикийн XXIII олимпиадад 20-30 орон, орон бүрээс ерөнхий боловсролын 8 хүртэл суралцагч, ахлагч, дасгалжуулагч багш нар нийт 240 орчим оролцогч, 80 орчим профессор, эрдэмтэд оролцох бөгөөд 9 өдөр үргэлжилэх аж.

Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-нд болно
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-нд болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.