Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Сар шинийн баяраар бага насны хүүхдийг ҮНСЭХГҮЙГЭЭР гар зөрүүлэн золгоцгооё

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Энх мэндийн хадагтай учран золгох сар шинийн баяр хэдийнээ хаалга тогшлоо. Ирэх жилийнхээ өнгийг тодорхойлж, хуучин оноо өнтэй давсны баярыг давхар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ ахмад настнуудынхаа амар мэндийг мэддэг уламжлалтай. Тэр ч утгаараа цагаан сарын шинийн нэгний өглөө монгол дээл хувцсаараа гоёж айл хэсэж, ах дүү хамаатныдаа цуглаж, халуун ам бүлээрээ золголт хийдэг.

Гэвч өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийн ханиад томуу намжаагүй, харин ч дэгдэлт их байгаа тул нэгэн уриалгыг UBN.MN сайтын зүгээс Монгол түмэндээ уламжлахыг хүслээ.

Учир юун гэвэл, сар шинийн баяраар ахмад настан нь бага настнаа үнсэж, үнэрлэн золгодог. Гэвч томчууд бид өөрсдөө ханиад томуугийн вирус тээгч гэдгээ төдийлөн мэддэггүй. Тийм ч учраас бага насны хүүхдийн ханиад томууны өвчлөл буурахгүй байгаа нь үүнтэй холбоотой хэмээн мэргэжлийн эмч нар зөвлөж буй. Хүүхдүүд ханиад томуунд өвчлөмтгий, амархан өвддөг тул томчууд бид хүүхдээ үнсэж, үнэрлэхийг урьтал болгохгүйгээр эрүүл мэндийг нь тэргүүнд тавихыг уриалж байна. Бяцхан үрс маань эрүүл байвал эцэг эхчүүд, томууд ч сэтгэл хангалуун шинэлэнэ.

Энэхүү бяцхан уриалгаар уламжлалаа үгүйсгэхийг оролдсонгүй харин эцэг эхчүүд, томчууд бид үр хүүхдийнхээ эрүүл мэндийг онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг сануулахыг хичээлээ.

Улсын хэмжээнд 49678 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргаж баталгаажуулжээ
Улсын хэмжээнд 49678 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргаж баталгаажуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.