Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 2-нд товлолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 42 секунд

Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө хаалттай үргэлжиллээ. Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлэг дуусч, дөнгөж сая хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хуралдаанаас Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлын товыг гаргалаа. Тодруулбал, ирэх сарын 2-ны 09.00 цагт "Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо.

Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа
Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.