Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлиг гаргажээ.
Зарлигийг өнөөдөр шүүгчдэд сонордуулж, үнэмлэхийг нь гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарыг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захиж, үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм хуульчид аа,
Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёсны талд шийдвэр гаргах, үнэнийг дэнслэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх туйлын хариуцлагатай албанд өнөөдөр томилогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн цаг үед Та бүхэн шүүгч боллоо. Үнэн хэмээх хамгийн үнэт зүйл, шударга шүүх, хуулийн засаглалд итгэх иргэдийн итгэлийг бүү хөсөрдүүлээрэй гэж хүсье.
Хүний эрх, эрх чөлөөг үнэний талд хамгаалан зогсож, хараат бусаар ажиллах нь юу юунаас эрхэм болсон энэ цаг үед Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захья.
Хатуу үнэнийг хэлэхэд шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий.
Шүүх засаглалын нэр хүндийг цэвэрлэн өндөрт өргөх нь шүүгч нэг бүрийн үүрэг хариуцлага, хувь хүний дотоод итгэл үнэмшлээр тодорхойлогдоно. Өмнө гарсан буруу жишгийг халж, тогтолцоог засаж залруулах, хэвийн зөв горимд оруулах үйлсийг шүүгч Та бүхэн шударга үнэн, хууль ёс, шүүгчийн тангаргийг чандлан сахиж, хичээнгүйлэн ажиллаж байж хэрэгжүүлнэ.
Иймээс урьд урьдынхаас илүү хичээх, улс орны эрх ашиг, ард иргэдийн итгэл үнэмшил, үнэн мөний талд тууштайгаар үйлчлэх хүндэт зорилго Та бүгдийг хүлээж байгааг ямагт санаж ажиллаарай.
Та бүхэнд ажлын амжилт хүсч, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ.
Нэг.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
1.1. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
1.2. Александрын Сарангэрэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Хоёр.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
2.1. Хонгорын Нямдэлгэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.2. Алгаагийн Түвшинтулгыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.3. Чулуунхүүгийн Оюунсүрэнг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
2.4. Батжаргалын Мөнхзаяаг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Гурав.Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
3.1. Гончигжанцангийн Бямбажаргалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.2. Ганзоригийн Энхцэцэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.3. Олзвойн Чулуунчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.4. Базаррагчаагийн Гончигсумлааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.5. Хүрэлчөдөрийн Отгонжаргалыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
3.6. Хурметханы Тасхыныг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Дөрөв.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:
4.1. Гансүхийн Хатанцэцэгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.2. Мягмарын Далайхүү, Ганболдын Золбоо нарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.3. Борхүүгийн Бямбаабаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.4. Дашнямын Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.5. Энхбаатарын Энхжаргалыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.6. Батсүхийн Болормааг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.7. Ганзоригийн Энхтунгалагийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.8. Гомбо-Очирын Намуунтуяаг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.9. Бухарзадагийн Володяаг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.10. Амарсайханы Мөнхсайханыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.11. Нэргүйн Баярбаатарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.12. Өркений Бахытбекийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
4.13. Батсайханы Бээжинг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
Тав.Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:
5.1. Ганболдын Батмөнх, Ганхүүгийн Даваанаран нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд;
5.2. Баатарын Болор-Эрдэнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.