Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн цэцэрлэг, сургуулиудад 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулав. 

Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ.

Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.

Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.

У.БИЛГҮҮН

УИХ-ын сонгуулийн санал авах байрыг ариутгаж, халдваргүйжүүлэхэд 2,4 тэрбум төгрөг зарцуулна
УИХ-ын сонгуулийн санал авах байрыг ариутгаж, халдваргүйжүүлэхэд 2,4 тэрбум төгрөг зарцуулна
 
Г.Дамдинням: Өрөнд баригдаж, өтөнд идэгдэх хүртлээ хаадынхаа нэрээр зээл авч, гурван арваныг туулцгаалаа
Г.Дамдинням: Өрөнд баригдаж, өтөнд идэгдэх хүртлээ хаадынхаа нэрээр зээл авч, гурван арваныг туулцгаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.