Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн үйлчилгээний санал шүүмжлэлийн 11.7 хувь нь зөвхөн 13А маягт олгох, авах, түүний үйлчлэлтэй холбоотой асуудал байдаг.
Тэгвэл 13А маягт нь эмнэлгийн шатлал хооронд өвчтөн дамжуулах, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ачаалал, санхүүжилтийн хуваарилалтад зохицуулалт хийх чухал ач холбогдолтой. Гэвч эмчээс цохдог хэвлэмэл бичгийг иргэд заавал өөрийн биеэр очиж авдаг, түүнийгээ дараагийн үзүүлэх эмнэлэгтээ авч очдог, гээж, үрэгдүүлбэл нөхөж авах боломжгүй гэх зэрэг шийдлийн хувьд хуучинсаг, иргэдэд төвөгтэй, эрүүл мэндийн үйлчилгээг хүнд сурталтай, зардал чирэгдэлтэй байгаа юм.
Тиймээс тус маягтыг цахимжуулж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдэд хүнд сурталгүй, төвөггүй, зардал чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрөгч баасан гарагт /2022.01.13/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, гуравдугаар сарын 1-ээс өмнө 13А маягтыг цахимжуулахаар боллоо.