Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-ийн мэс заслын баг алсын дуудлагаар орон нутагт яаралтай тусламж үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн нар энэ сарын 09-ний өдөр алсын дуудлагаар Сүхбаатар аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

Тухайлбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч У.Бямбаа, Ц.Алтансүх, унтуулгийн сувилагч Н.Сугаржав, сувилагч Т.Батдэлгэр, Д.Энхсайхан нартай хамтран дээрх 45 настай өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.

рентген нарын зураг байж магадавтомашин ба гадаа нарын зураг байж магад

Улаанбаатарт -20 хэмийн хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -20 хэмийн хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.