Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхцэцэг: Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Шинэ жилийн “Мөнгөн үдэш” арга хэмжээнд 18 зам, талбайн үйлчлэгч гурван машинтай ажилласан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баяраа “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав нийслэлийн замын хөдөлгөөний өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 192 хяналтын цэгт 524 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалтад хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтаар 23,398, хяналтын камераар 17,581 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон 446 зөрчлийг таслан зогсоосон” хэмээв.

Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхлэх 100 автобус Эрээний хил дээр иржээ
Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхлэх 100 автобус Эрээний хил дээр иржээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.