УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХҮН-ын зүгээс дараах шаардлагуудыг тавжь байна. Хэрэгт яллагдагчаар татагдсан нэг хүн нь хилээр гараад явчихлаа. Одоо хэнд хариуцлага тооцох юм бэ. Иймээс АТГ-ын удирдлагад хариуцлага тооц. Хэрвээ АТГ-аас прокурор руу явуулж, тэнд хэрэг нь дарагдсан байвал Ерөнхий прокурорт хариуцлага тооцох ёстой. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтраад хулгай хийсэн асуудал шүү дээ. Хамсаатнаа явуулж байна гэж харагдаад байна" гэлээ.